Онцлох мэдээ: 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг гол Хантай баг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 70-130 см давсан байдалтай байна. 7 дугаар сарын 19-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 10-25 см нэмэгдэнэ. Мөн Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 15-55 см давсан хэвээр байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-07-18

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-03-27 10:30:24

Хэвлэх

Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа

Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа

River ice phenomena forecast

Энэ жил гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа үндсэндээ олон жилийн дунджийн орчим зарим томоохон голуудад 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл зарим газраар олон жилийн дунджаас 10-20 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Бэлтэс Сэлэнгэ мөрний дагууд, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Хануй Хэнтэй нуруунаас усжих Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз голуудад хаврын мөсний үзэгдэл олон жилийн дунджаас харьцангуй эрт ажиглагдах төлөвтэй байгаа бол Алтай нуруунаас усжих Буянт, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа нь 5-10 хоногоор оройтож ажиглагдана. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн үеэр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын дунд үеээр эхэлж, дөрөвдүгээр сарын 10-30 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс  бүрэн чөлөөлөгдөнө.

Гуравдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны томоохон гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй байна. Харин жижиг голуудын хувьд мөс задрах, мөсөн дээгүүр ус гүйх, харз, мөсөн зах гэх мэт үзэгдэл ажиглагдаж байна. Одоогоор томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх болон хаврын шар усны үерийн аюулаас сэргийлэхийг мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжлохын  анхааруулж байна.

Зарим гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацааг ус судлалын харуул орчмоор гарган хүснэгтэд үзүүлэв.

 

 

Олон жилийн дундаж хугацаа

2019 оны прогноз

 

 

д/д

 

          Гол – Харуулын нэр

 

Хаврын мөсний үзэгдэл

Эхлэх

 

Мөснөөс чөлөөлөгдөх

 

 

Хаврын мөсний

үзэгдэл эхлэх

 

Гол мөснөөс бүрэн

чөлөөлөгдөх

 

 

 

Дундаж

эрт

орой

Дундаж

эрт

орой

Хугацаа

 

1

Сэлэнгэ мөрөн – Хутаг сум

IV.12

IV.01

IV.21

IV.20

IV.04

V.08

IV.01

IV.15

2

Сэлэнгэ мөрөн - Хялгант бригад

IV.13

IV.02

IV.25

IV.20

IV.11

IV.28

   IV.01

IV.20

3

Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

IV.13

III.28

IV.21

IV.18

III.31

V.04

III.20

IV.15

4

Эг гол - Эрдэнэбулган сум

IV.11

III.11

V.04

IV.28

IV.01

V.19

III.20

IV.25

5

Эг гол - Хантай бригад

IV.19

III.28

V.01

IV.25

III.31

V.10

III.15

IV.20

6

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

IV.08

III.07

V.04

IV.23

III.21

V.13

IV.05

V.01

7

Идэр гол – Зүрх баг

IV.18

III.25

V.05

IV.26

IV.09

V.21

IV.10

IV.25

8

Орхон гол – Орхон сум

IV.16

III.10

IV.28

IV.23

IV.07

V.04

III.25

IV.20

9

Орхон гол – Сүхбаатар сум

IV.11

IV.01

IV.27

IV.18

IV.07

V.05

III.25

IV.15

10

Туул гол – Улаанбаатар хот

IV.21

IV.01

V.07

IV.27

IV.09

V.11

III.25

IV.25

11

Тэрэлж гол – Тэрэлж

IV.30

IV.05

V.28

V.08

IV.24

V.31

IV.01

V.10

12

Хараа гол – Баруунхараа сум

IV.03

III.21

V.02

IV.17

III.31

V.10

III.25

IV.20

13

Ерөө гол – Ерөө сум

IV.10

III.15

IV.29

IV.21

IV.10

V.06

III.15

        IV.15

14

Хануй гол Эрдэнэмандал сум

IV.14

IV.01

V.01

V.03

IV.15

V.25

IV.10

IV.20

15

Онон гол – Биндэр сум

IV.22

III.06

V.20

IV.27

III.26

V.25

III.25

IV.30

16

Хэрлэн гол - Өндөрхаан сум

IV.10

III.10

IV.26

IV.21

IV.03

V.11

III.25

IV.15

17

Хэрлэн гол – Чойбалсан хот

IV.04

III.09

IV.22

IV.18

IV.05

V.27

III.20

IV.20

18

Завхан гол – Гуулин тосгон

IV.15

III.22

V.09

IV.30

IV.06

V.21

III.25

IV.25

19

Байдраг гол – Байдраг сум

IV.11

III.27

V.14

V.10

IV.11

VI.04

IV.05

V.10

20

Халх гол - Сүмбэр сум

IV.15

IV.02

IV.28

IV.21

IV.06

V.04

III.31

IV.20

21

Богд гол – Улиастай сум

IV.12

III.02

V.09

V.01

III.28

V.27

IV.05

IV.30

22

Түйн гол – Баянхонгор сум

IV.12

IV.03

V.05

V.01

IV.12

V.23

IV.10

V.01

23

Ховд гол - Өлгий сум

IV.13

III.15

V.10

V.04

IV.07

V.22

IV.01

V.01

24

Сагсай гол – Буянт сум

IV.11

III.01

V.13

V.12

III.31

V.13

IV.10

V.15

25

Булган гол – Булган сум

IV.23

III.07

V.08

V.04

IV.13

V.20

IV.10

V.10

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 520
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 871
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 854
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 910
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 699
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 3728
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 1097
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 2496
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 2325
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 2520
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 2277
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 5964
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 4067
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 3369
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 3196
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 7504
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 5665
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 4392
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 3495

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/07/18

11 цаг

23 73
O
CF
Бороо
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/18

25 77
O
CF
Аянга цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store